Мэндчилгээ

 

Химурга ББСБ ХХК-ийн  цахим хуудсанд зочилж буй эрхэм харилцагч танд энэ өдрийн мэндийг эрэн мэндчилье.

 

            Химурга ББСБ ХХК нь 2014 оны 10-р сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 04 сарын 22 өдрийн 1/470-р тогтоолоор олгосон "Зээлийн үйл ажиллагаа" эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. 2015-2018 онуудад харилцагчиддаа зориулан Бизнесийн зээл, Хэрэглээний зээл, Шуурхай зээл, Лизингийн зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж, Монгол улсын үзах зээлд нийлүүлж иргэд, аж ахуй нэгжүүдэд 1,5 тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээ үзүүлээд байна.

      Манай хамт олон санхүүгийн үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэхийн тулд дэлхийн бичил санхүүгийн зах зээлийн шинэ ололт амжилтыг цаг алдалгүй нэвтрүүлж үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа амжилттай хэрэгжүүлж байна.

          Бидэнтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааг дэмждэг нийт харилцагчид бизнесийн түншүүд болон  компаний нийт хамт олондоо талархал илэрхийлье. 

          Биднийг сонгон үйлчлүүлдэг харилцагч тантай бид үргэлж хамт байх болно. 

          Та бүхний ажил тань амжилт бүтээлээр, амьдрал тань аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье. 

 

Хүндэтгэсэн

 

Химурга ББСБ ХХК-ийн Удирдлага. 

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-20 өдөр 12:47:3 цаг