Компаний тухай
Химурга ББСБ ХХК нь 2014 оны 10 сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 04 сарын 22 өдрийн 1/470-р тогтоолоор олгосон "Зээлийн үйл ажиллагаа" эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 
 
Химурга гэдэг нь : 
Монголын нууц товчоонд гардаг Химурга горхины нэр юм. 
МНТ 88-д: Тэмүүжин тэндээс явж урьдын шивээлсэн газраа ирээд өвсний налархайгаар мөшгин Онон мөрөн өөд явж өрнөөс урсах Химурга горхинд ирэв. Химурга горхины өөд өгсөж бэдэр хошууны хорчухай болдог газар хүрч эх, дүү нартайгаа уулзав. 
Химурга горхийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг өнөөгийн Жаргалантын гол мөн байх гэдэг. Энэ горхи нь өрнөөс 70км урсаад өнөөгийн Хурх голд цутгадаг. 

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-05 өдөр 22:33:1 цаг